• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Орос эрчим хүчний хамтын ажиллагааны чухал хэлэлцээр байгуулав

CRI       (GMT+08:00) 2014-05-21 19:34:48

     БНХАУ, ОХУ 21-нд Шанхай хотноо, Хятад, Оросын зүүн зурвас дамжуулах хоолой Оросоос Хятад улс руу байгалийн хий нийлүүлэх тухай хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг, Хятад, Оросын зүүн зурвас дамжуулах хоолойн байгалийн хий хангах төслийн худалдан авах, худалдах гэрээ зэрэг эрчим хүчний салбарын хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурав. Хятад улсын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины хамт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

     Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны дэд дарга, Үндэсний эрчим хүчний газрын дарга У Шиньшюн, Оросын талтай хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Хятадын Нефть корпорацын ерөнхий захирал Жөү Жипин Оросын талтай худалдан авах, худалдах гэрээнд гарын үсэг зурав.

     Цаашид энэ зурвас дамжуулах хоолой ашиглалтанд орсноор Хятад, Оросын түүхий нефтийн хоолойтой хамтдаа Хятад улс гаднаас нефть, байгалийн хий импортлох зүүн хойдын стратегийн чухал төлөвлөлтөд байгалийн хий импортлох чухал дамжуулах хоолой болох юм. \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе