|
|
||
21-нд, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4-р дээд хэмжээний уулзалтад оролцож буй олон орны удирдагчид дээд хэмжээний уулзалтад тавьсан илтгэлдээ, бага хурал бол Азийн энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамгаалах үр ашигтай индэр мөн. Хятад улс 2014-2016 онуудад бага хурлын дарга орноор ажиллаж, улмаар бага хурлын хөгжлийг ихээхэн түлхэн урагшлуулж, Азийн энх тайван болон аюулгүй байдлыг бэхжүүлэх болно гэж илэрхийлэв.
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, бид эв нэгдлээ чангатгаж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын үүрэг зорилтыг нэн сайтар хэрэгжүүлэх ёстой юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа бол хамтын ажиллагааны чухал чиг хандлага. Торгоны замыг шинээр сэргээн байгуулах явдал үүнд маш сайн үндэс суурь болж байна, Ши Жиньпин Даргын санаачилга маш чухал ач холбогдолтой гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, Азийн бүс нутагт тэнцвэртэй, эрх тэгш, хамтран ажиллах, бие биенийхээ ашиг тус, анхаарал сонирхлыг харилцан дэмжих аюулгүй байдлын бүдүүвч загварыг байгуулах шаардлагатай байна. Энэхүү аюулгүй байдлын загвар нь орхигдуулж болшгүй аюулгүйн ойлголт ухамсраар үндэс суурь болгож, Азийн аюулгүй байдлыг хамгаалахад үнэнхүү ашиг тустай байх ёстой бөгөөд төрөл бүрийн олон талт, хоёр талт конвенцын үндсэнд байгуулагдах нь зүйтэй. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал бол маш үр ашигтай индэр юм, бид цэрэг арми, улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд тустай бөгөөд аюул занал, өрсөлдөөн сорилтын эсрэг хариу арга хэмжээ авахад тустай юм. Хятад улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дарга орноор ажиллах нь, тус хурлын хөгжлийн үйл явцыг ихээхэн урагшлуулах бөгөөд Ази тивийн энх тайван, аюулгүй байдлыг улам бататгах болно гэв.
Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай, Ши Жиньпин Даргын дэвшүүлсэн Азийн аюулгүй байдлын шинэ үзэл ойлголтыг бид бүрэн дэмжиж байна. Энэ нь улс орнууд зөвхөн тухайн орныхоо аюулгүй байдлыг бодолцсон явцуу ухамсраас мултрахад тустай бөгөөд дэлхийн хэмжээний аюулгүй байдал, эдийн засгийн дэглэмийг бүтээн байгуулах болно. Харилцан хүндэтгэх, эрх тэгш яриа хэлцэл, хамтын ажиллагаа бол үндэс суурь нь мөн. Ши Жиньпин Даргын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийг хөгжүүлэх санаачилгыг дэмжиж байна, энэ санаачилга бүс нутгийн хамтын ажиллагаа, уялдаатай хөгжилд урьд өмнө байгаагүй боломжийг авчирна гэв.
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Хятад улс хоёр жил даргалагч орноор ажиллахдаа Азийн энх тайван, тогтвортой байдалд шинэ хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Эв санаа нэгтэй хүчлэн чармайвал, бүс нутгийн эрсдэлийг бууруулж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж чадна гэж бид үзэж байна. Олон улсын терроризмд цохилт өгөх, бүс нутгийн эрчим хүч, зам тээвэр болон мэдээллийн аюулгүй байдал харилцан хэлхээ холбоотой байдал учраас бид заавал байр сууриа нэгтгэж, хоёр адил бус стандарт баримтлахаас татгалзах ёстой гэв.
Ираны Ерөнхийлөгч Хассан Рохани, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь аюулгүй байдал, түүнчлэн Азийн олон орны харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилттой. Үндэстэн ястан, арьсны өнгө, итгэл сүсгээс үл хамааран, бид заавал төрөл бүрийн соёл, улс төр, шашин болон нийгэм нийтийн харилцаа холбоог нэмэгдүүлж, хүний эрх, нэр хүндийг хүндэтгэх ёстой. Улс орнуудын харилцан итгэлцэл болон яриа хэлцлийг нэмэгдүүлэхэд тустай тул, бид гишүүн орнууд хоорондын эдийн засгийн харилцааг түлхэн ахиулж, Ази тивийн хамтын бүтээн байгуулалтыг нэн илүү урагшлуулах ёстой гэв.
Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх хурлын үйл явцыг Киргизийн тал дээд хэмжээнд чухалчилж, хурлын төрөл бүрийн үндсэн зарчмыг дэмжиж байна. Бидэнд төрөл бүрийн шинэ өрсөлдөөн сорилт, заналхийлэл нүүрлэж байгаа тул Азийн улс орнууд заавал эв нэгдэлтэй, хамтдаа хандах ёстой. Ши Жиньпин Даргын удирдсан Хятад улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дарга орноор ажиллах хугацаандаа, тус хурлын хөгжлийг ихээхэн урагшлуулж, Ази тивийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг нэн сайтар хамгаалах болно гэдэгт бид бат итгэлтэй байна гэв.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал яриа хэлцлийн чухал механизм болсон юм. Азийн улс оронтой харилцаагаа хөгжүүлэх, бүс нутгийн уялдааг ахиулах нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх явдлыг Монгол улс маш чухалчилж байна, түүнчлэн Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх тус бага хурлын гишүүн, ажиглагч орнуудтай цаашид улам бүр идэвхтэй хамтран ажиллах болно гэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |