• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин, Казахстаны Ерөнхийлөгч, Туркийн Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн хамт сурвалжлагчтай уулзав

CRI       (GMT+08:00) 2014-05-21 22:02:10

      Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4-р дээд хэмжээний уулзалт 21-нд Шанхай хотноо өндөрлөж, тус бага хурлын дарга орон Хятад улсын Дарга Ши Жиньпин, тус бага хурлын санаачлагч орон Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон тус бага хурлын өмнөх ээлжийн дарга орон Турк улсын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, гадаад харилцааны сайд Ахмет Давутоглугын хамт сурвалжлагчтай уулзав.

      Ши Жиньпин, өнөөдөр бид түүхэн ач холбогдол бүхий нэгэн удаагийн томоохон хурлыг хуралдаж, Ази тивийн аюулгүй байдлын хамгийн тулгамдсан, хамгийн бодит том чухал асуудал, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын олон салбарын итгэлцлийн арга хэмжээг хэрэгжүүлэх, тус бага хурлын ирээдүйн хөгжлийг урагшлуулах зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, "Шанхайн нийтлэг ойлголт"-д хүрлээ. Ази тив өөрийнхөө зууныг угтахын тулд заавал эв нэгтэй хамтран ажиллаж, хүчээ нэгтэн чармайх ёстой гэдэгт бид дуу хоолойгоо нэгтгэсэн болно. Азийн улс орнууд Ази тивийн үйл хэргийг эзэн мэдэн зохицуулж, өөрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр дамжин Азийн аюулгүй байдлыг ханах чадвартай юм гэв.

      Нурсултан Назарбаев, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал адил бус соёл иргэншлийн яриа хэлцлийг ахиулахад давуулаг талтай бөгөөд бодит үндэс суурьтай, түүнчлэн Ази тивийн аюулгүй байдалд нэн их үүрэг гүйцэх ёстой гэв.

      Ахмет Давутоглу, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын даргалагч орны буухиаг Хятад улсад өгсөн явдалд Туркийн тал баяртай байгаа бөгөөд Хятад улс удирдах чадвараа бадруулж, бага хурлын хөгжил, Ази тивийн энх тайван, тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байгаа гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе