• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпиний Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг "Шанхайн тунхаг"-т оруулжээ

CRI       (GMT+08:00) 2014-05-21 22:26:56

      Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4-р дээд хэмжээний уулзалт 21-нд Шанхай хотноо болов. Хятадын улсын дарга Ши Жиньпиний илтгэлдээ дэвшүүлсэн хамтын, ерөнхийлсөн, хамтын ажиллагааны, тогтвортой аюулгүй байдал гэсэн Азийн аюулгүй байдлын тухай үзэл баримтлалыг хурлын дараахан нийтэлсэн "Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4-р дээд хэмжээний уулзалтын Шанхайн тунхаг"-т оруулсан байна.

    Уг тунхагт, даяаршлын  эринд, аюулгүй байдлын хамрах агуулга нь нэгэн ерөнхийлсөн ойлголт болж өөрчлөгдөж, үндэстэн дамнасан, ерөнхийлсөн, уялдаа холбоотой шинж нь цаашид улам илэрхий болж байна. Тус бүс нутгийн улс орнууд ашиг тусаа нэгтгэхийн зэрэгцээ аюулгүй байдлаа ч хамтатгах ёстой. Ямарваа нэг улс орон аюулгүй байдлын асуудалд дан ганцаараа хандах нь тун хэцүү юм. Улс орнууд нэгэнт тохиролцсон нийтлэг ойлголтынхаа үндсэнд, хамтын, ерөнхийлсөн, хамтын ажиллагааны, тогтвортой аюулгүй байдлыг сүвэгчлэх нь зүйтэй гэж дурдсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе