• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин олон орны зочид төлөөлөгчтэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-21 10:06:03

      20-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн олон улсын хурлын төвд хүлээн авалт зохион байгуулж, Хятадын засгийн газар болон ард түмний өмнөөс, Азийн хамтын ажиллагаа, итгэлцийг бэхжүүлэх бага хурлын 4-р дээд уулзалтад оролцохоор ирсэн олон орны зочид төлөөлөгчийг хүлээн авлаа.

      Ши Жиньпин хэлсэн үгэндээ, өнөөдрийн Ази бол дэлхийн шинээр хөгжиж буй гол эдийн засгуудыг багтаасан, мөн харилцан адилгүй тогтолцооны өөрчлөлт шинэчлэлт, харилцан адилгүй соёлуудыг уялдуулж чадсан тэргүүний хөгжилтэй бүс юм. Азийн сэргэн мандалт нь өнөөгийн дэлхийн эдийн засгийн хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал хөдөлгөгч хүч юм гэжээ. Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Азийн олон орныг хамруулсан аюулгүйн чуулга уулзалт болохын хувьд уг дээд уулзалт нь Азийн нийтлэг ойлголтыг бэхжүүлж, соёлын харилцааг ахиулах, итгэлцэл хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар маш их ирээдүйтэй юм.

      Хятадын тал уг чуулга уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа нь түүний энх тайвныг хүсэн мөрөөдөж, энх тайвны төлөө хичээл зүтгэл гарган, энх тайвныг хамгаалж байгаагийн бодит жишээ юм. Энэ удаагийн Шанхайн дээд уулзалт нь түүхэндээ тод томруун ул мөр үлдээж, олон оронтой харилцаа, итгэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, энх тайван, тогтвортой, хамтран ажилласан шинэ Азийг бүтээхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна гэжээ.
Хүлээн авалтын дараа, "Эв нэгдэл эе зохицонгуй Ази-ирээдүй рүү хамтдаа" нэртэй урлагийн тоглолт Шанхайн Их театрт боллоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе