|
|
||
21-нд Шанхай хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин, аюулгүй байдлаа хамгаалах бол нийтийн ажил юм. Нэг улс орны аюулгүй байдлын төлөө бусад улс орныг золиослох, хэсэг улс орны аюулгүй байдлын төлөө нөгөө хэсэг улс орныг золиослож болохгүй. Мөн өөрийн аюулгүй байдлын төлөө бусад улс орныг хохироож болохгүй гэжээ.
21-нд Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлгөөний 4-р дээд уулзалтын эхний шатны хурал Шанхайд боллоо. Хурлыг Ши Жиньпин даргалсан бөгөөд "Азийн аюулгүйн үзэл санааг идэвхтэй бүрдүүлж, аюулгүй байдал, хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг хамтаар бий болгоё" сэдвээр чухал үг хэлсэн байна.
Ши Жиньпин, хамтын аюулгүй байдал гэдэг нь улс орон бүрийн аюулгүй байдлыг хүндэтгэн баталгаажуулах явдал юм. Аюулгүй байдал эрх тэгш байх ёстой. Ямарваа улс орон, бүс нутгийн аюулгүйн үйл хэргийг ганцаар эзэрхэхийн төлөө, бусад улс орны зүй ёсны эрх ашгийг хохироож болохгүй. Аюулгүй байдал гэдэг маш өргөн хүрээтэй.
Азийн олон туйлт чанар, улс орнуудын адил бус байдлыг бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг ахиулах хөдөлгөгч хүч болгож, бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт харилцан гар дүрэхгүй байх зэрэг олон улсын харилцааны үндсэн дүрмийг хатуу баримталж, улс орнуудын өөрийн сонгосон нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг хүндэтгэж, аюулгүйн талаарх олон орны зүй ёсны анхаарлыг хүндэтгэн харгалзах хэрэгтэй. Гуравдагч тал руу хандсан цэрэг дайны холбоо нь бүс нутгийн хамтын аюулгүй байдлыг хамгаалахад ашиггүй хэмээн онцолсон юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |