• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар аюулгүй байдлыг ахиулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-21 15:55:08

      21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, энх тайвны аргаар зөрчил мөргөлдөөнийг зохицуулахыг баримталж, хөнгөн хуумгайгаар хүч хэрэглэх, эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэхийг эсэргүүцэж, хувиасаа зөрчил мөргөлдөөн үүсгэж, түүнийг хурцатгахыг эсэргүүцэж, хөршөө буюу бусдыг хохироож, өөрөө ашиг олохыг эсэргүүцэнэ гэжээ.

      21-ний үдээс өмнө Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлгөөний 4-р дээд уулзалтын эхний шатны хурал Шанхайд болж, хурлыг Ши Жиньпин даргалан чухал үг хэлсэн байна.

      Тэрээр, яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар олон улс, бүс нутгийн аюулгүй байдлыг ахиулна. Үнэн сэтгэлээр, гүнзгий ярилцан хэлэлцэх замаар стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, харилцан үл итгэх байдлыг багасгаж, адил талаа нэгтгэн адил бус талаа зохицуулж, найрсгаар зэрэгцэн оршино. Олон улсын аюулгүйн хамтын ашиг сонирхлоос үүсэж, эмзэг бус салбараас эхлүүлж, хамтын ажиллагаагаар аюулгүйн өрсөлдөөн сорилтыг даван туулах үзэл ойлголтыг идэвхтэй хүмүүжүүлж, хамтын ажиллагааны салбараа тасралтгүй өргөжүүлж, хамтын ажиллагааны арга хэлбэрээ шинэчилж, хамтын ажиллагаагаар энх тайвныг бий болгож, хамтын ажиллагаагаар аюулгүй байдлыг ахиулах хэрэгтэй гэжээ.

      Ши Жиньпин, эцсийн эцэст Азийн үйл хэргийг азиуд хийж бүтээн, Азийн асуудлыг азиуд өөрсдөө шийдвэрлэж, Азийн аюулгүй байдлыг азиуд хамгаалах хэрэгтэй. Ази хүмүүст хамтын ажиллагаагаар Азийн энх тайван тогтвортой байдлыг бүрдүүлэх чадавх, оюун ухаан бий. Азийн аюулгүй байдал, хамтын ажиллагаанд идэвхтэй, бүтээлч үүрэг гүйцэтгэж, хоёр талд ашигтай, олонд ашигтай, бүгдэд ашигтай байхыг талуудаас хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе