![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
21-нд сурвалжлагч Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпорациас мэдээлснээр, Шанхайд болж байгаа Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний 4-р дээд уулзалтын үеэр, Хятадын үндэсний нефьтийн корпорацийн дэд захирал, хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ван Дүнжинь компанийхаа нэрийн өмнөөс ОХУ, Казахстан зэрэг улстай хамтын ажиллагааны олон гэрээнд гарын үсэг зурсан байна.
Мөн үед Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар байлцсан бөөөд Хятадын үндэсний нефьтийн компани болон ОХУ-ын Novatek компани "Yamal LNG төслийг худалдах ба худалдан авах гэрээ"-нд гарын үсэг зурж, ОХУ-ын нефьтийн компанитай "Тяньжиний нефьт боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах болон уг үйлдвэрийг түүхий нефьтээр хангах ажлын хуваарьт" гарын үсэг зурсан байна.
Мөн Ши Жиньпин болон Казахстаны ерөнхийлөгч Назарбаев нар байлцаж, Хятадын болон Казахстаны үндэсний нефьтийн компани "Хятад Казахстаны түүхий нефьт экспортлох үйл явцад нэгдсэн менежментийн төлбөр тооцооны аргыг хэрэглэх ба шимтгэлийн орлогыг эзэмшигч тал хуваарилах аргыг хэрэглэх тухай гэрээ" болон "Казахстанд бүдүүн ган хоолой станцын төсөл байгуулах бүдүүвч"-ид гарын үсэг зурсан байна.
Дээд уулзалтын үеэр, Хятадын үндэсний нефьтийн корпораци болон Тажикстаны Гадаад хэргийн сайд Асловын хамт "Хятад Тажикстаны байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх удирдлагын комисс байгуулах тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан байна.
Үүнээс гадна, Хятадын үндэсний нефьтийн корпораци болон Киргизийн эрчим хүч, аж үйлдвэрийн яамны сайд Осмонбек Артукбаевтай Хятад Тажикстаны засгийн газар хооронд байгалийн хийн хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх талаар зохицуулах комисс байгуулах тухай "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, ОХУ болон Казахстан улс Хятадын нефьтийн хамтын ажиллагааны гол түнш байсаар ирсэн юм.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |