• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хөгжил бол Азийн аюулгүйн асуудлыг шийдвэрлэх түлхүүр мөн

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-21 15:30:00

            21-нд Шанхай хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин, Азийн зонхилох улс орны хувьд хөгжил бол аюулгүйн хамгийн том асуудал, мөн бүс нутгийн аюулгүйн асуудлыг шийдвэрлэх ерөнхий түлхүүр мөн хэмээн дүгнэжээ.

             Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх дээд хэмжээний 4 дэх бага хурал 21-нд Шанхайд эхэлж, Ши Жиньпин хурлыг даргалсан бөгөөд "Азийн аюулгүйн үзэл баримтлалыг эрчимжүүлэн, аюулгүйн хамтын ажиллагааг шинэ төвшинд хөгжүүлье" сэдвээр илтгэл тавилаа.

             Ши Жиньпин, өнө мөнх амгалан тухтай амьдаръя гэвэл хөгжил болон аюулгүй байдлыг дээд зэргээр чухалчлах хэрэгтэй. Хөгжил бол аюулгүйн үндэс суурь, аюулгүй байдал бол хөгжлийн нөхцөл боломж юм. Тачир газарт энхийн мод ургахгүй, түймэр даамжирсан нутагт хөгжлийн жимс суухгүй. Азийн зонхилох улс орны хувьд хөгжил бол аюулгүйн хамгийн том асуудал, мөн бүс нутгийн аюулгүйн асуудлыг шийдвэрлэх ерөнхий түлхүүр мөн хэмээн дүгнэжээ.

              Ши Жиньпин, салхи борооны шалгалтыг дааж чадах Азийн аюулгүйн барилга босгоё гэвэл хөгжилд анхаарлаа хандуулан, ардын амьжиргааг сайжруулж, баян ядуугийн зөрөөг багасгаж, аюулгүйн үндэс суурийг бэхжүүлэх хэрэгтэй. Хамтын хөгжил болон бүс нутгийн нэгдлийг ахиулж, бүс нутгийн эдийн засаг, аюулгүйн хамтын ажиллагааг хөгжүүлэн, тогтвортой хөгжлөөр аюулгүйн баталгаа болгох хэрэгтэй гэж онцолжээ.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе