|
|
||
Уулзалтын үеэр Ши Жиньпин, Хятад Азербайжан хоёр орны найрсаг хамтын ажиллагааны харилцаа эрх тэгш, харилцан ашигтай, харилцан хүндэтгэсэн суурин дээр хөгжсөөр ирсэнийг тэмдэглээд, Азербайжан улс Хятадын чухал ашиг сонирхлын асуудал дээр ямагт дэмжлэг туслалцаа үзүүлдэгт Хятадын тал талархаж байна гэв. Тэрээр мөн цааш нь ярихдаа, Азербайжаны ард түмний сонгосон хөгжлийн замыг Хятад улс дэмжих бөгөөд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжлийг ахиулахын төлөөх хүчин чармайлтыг цаашид ч дэмжсээр байх болно. Тэрчлэн Хятадын аж ахуйн нэгж Азербайжантай хамтран төсөл хэрэгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, зам тээвэр, шуудан холбоо, шинэ эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаа, соёлын солилцоо өрнүүлэхийг дэмжиж, тус оронтой олон улсын болон бүс нутгийн ажил хэргийн талаар зөвшилцөл хийхэд бэлэн байна. Мөн харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн, эрх тэгш харилцан ашигтай зарчмаар бүс нутгийн орнуудтай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Ар Кавказын бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хангах нь бүс нутгийн орнуудын хамтын хүсэлд нийцэж байгаа юм. Хятад улс гадны аливаа хүчин тус бүс нутгийн дотоод хэрэгт оролцохыг эсэргүүцнэ гэжээ.
Алиев хэлэхдээ, Хятад улсын хөгжил нь Азербайжанд боломж авчирч байна. Азербайжан хоёр орны эрх баригч намын харилцаа холбоо, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Торгоны зам дагуух эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Азербайжаны хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэр, газрын тос, байгалийн хийн хөгжилд Хятад улс оролцохыг сайшааж байна. Хятадтай олон улсын болон бүс нутгийн асуудлаар байнга хамтран ажиллахад Азербайжан бэлэн байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |