|
|
||
Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд оролцож байгаа Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 20-ны өдөр Шанхайд манай радиогийн сэтгүүлчдэд ярилцлага өгөх үедээ, Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал улс орнуудын удирдагчдад яриа уулзалт, солилцоо хийхэд аятай сайхан боломж бүрдүүллээ. Улс хоорондын ийм элэгсэг дотно яриа уулзалт улс орнуудын найрсаг хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх болно гэжээ.
Цахиагийн Элбэгдорж, энэ хуралд оролцохдоо, улс орнуудын удирдагчидтай уулзсан бөгөөд тэдэнтэй ярьж байгаа сэдвийн хүрээнд санал бодлоо солилцлоо.
Би энд ирээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтай албан ёсны уулзалт хийсэн. Хамт өглөөний цай ууж маш сайхан элэгсэг дотно яриа өрнүүлээ. Мөн хоёр орны харилцан сонирхож байгаа асуудлаар нийтлэг ойлголтонд хүрсэн. Үүнээс гадна, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах болно гэжээ. Миний хувьд, ийм элэгсэг дотно яриа уулзалт улс орнуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхэд их тус болдог. Монгол улсын хувьд ч гэсэн бид өөрийн байр суурийг ярьж хуралд идэвхтэй оролцоно гэжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |