|
|
||
20-нд НҮБ-аас Бан Ги Мүний Хятад дахь айлчлалаас мэдэгдлээ. Мөн өдөр Бан Ги Мүн Шанхайд Путинтэй уулзжээ.
НҮБ-гийн мэдэгдсэнээр, Бан Ги Мүн Путин нар энэ удаа Шанхайд болж буй Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх хуралд оролцох үедээ уулзаж байгаа нь энэ ажээ. Тэд олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Украйны болон Сирийн асуудлыг онцлон авч хэлэлцжээ.
Украйны асуудлын хувьд улс төрийн аргаар хямралыг зохицуулахын зэрэгцээ, уужуу бодлогоор ажлаа өрнүүлэх хэрэгтэй гэж тэд илэрхийлжээ. Бан Ги Мүн, удахгүй болох Украины ерөнхийлөгчийн сонгууль Украйнд энх тайван тогтвортой хөгжлийн аз боломж бүрдүүлж өгнө гэдэгт найдаж байна гэв.
Бан Ги Мүн, Путин нар Сирийн асуудлын талаар ярилцахдаа, улс төрийн аргаар Сирийн асуудлыг шийдвэрлэх ба эдүгээ Сирийн дүрвэгчид, цагаачдад хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |