• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн орос хэл дээрх ХМХ-ийн 16-р хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-21 10:07:47

    Хятадын олон улсын радио болон Оросын ТАСС агентлагийн хамтран зохион байгуулсан Дэлхийн орос хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслийн 16-р хурал 20-нд Шанхай хотноо өндөрлөв. Хурлын төлөөлөгчид орос хэл дээрх хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэл ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага, түүнчлэн Хятадын олон улсын радиогийн орос хэлний нэвтрүүлгийн Хятад-Оросын харилцаанд үзүүлэх үүргийн тухай хэлэлцэж, өргөн хэмжээний нийтлэг ойлголтод хүрэв.

    Хурал өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, ХОУР-гийн ерөнхий редакторын орлогч Рэнь Чянь, уг хурлыг Хятадад зохион явуулсан нь Хятад улсын хөгжил дэвшил, Хятадын орос хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжилд эерэг нөлөөтэй гэдгийг онцлоод, хурлыг зохион байгуулсан нь мөн ХОУР-гийн орос хэлний нэвтрүүлгийн төвшнийг харуулж байна гэж хэлсэн юм. Хурлын үеэр, ХОУР, Дэлхийн орос хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслийн холбоо болон ТАСС агентлаг "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурж, ХОУР болон Дэлхийн орос хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд урт хугацаанд хамтран ажиллах үр ашигтай механизмыг байгууллаа.

    ТАСС агентлагийн нэгдүгээр орлогч дарга Михайл Гусман үг хэлэхдээ, энэ удаагийн хурлыг хөтөлбөрийн дагуу маш амжилттай зохион байгуулав. Энэ хурлыг амжилттай зохион байгуулсан нь Оросын хэвлэл мэдээллийн салбар болон ХОУР зэрэг Хятадын орос хэл дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хоорондох хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх болно. Мөн ХОУР-гийн бүх хамт олонд талархал илэрхийлж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе