|
|
||
Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалтад оролцож буй Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 20-ны өдөр Шанхай хотноо манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засаг ойролцоогоор 10 хувьтай хөгжиж байна. Энэ хөгжил БНХАУ-тай харилцаж байгаа харилцаатай нягт холбоотой юм гэжээ.
Тэрээр, энэ өсөлтийг бэхжүүлэхийн тулд бидний хооронд дэд бүтцийн шинжтэй шийдвэрлэх томоохон асуудлууд байна. Мөн уул уурхайн томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар, ард иргэдийн хоорондын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаанууд байгаа. Одоо эдгээр асуудлыг шийдвэрлэх сайхан боломж бүрдэж байна гэв.
Элбэгдорж, манай хоёр орны газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжиж байгаа. Энэ талаар бид хамтарч ажиллах бүрэн боломж бий. Энэ чиглэлд БНХАУ-ын туршлагаас Монгол улс суралцан хамтарч ажиллах сонирхолтой. Мөн агаарын бохирдлын асуудал манай хоёр орны төв суурин газруудад их хүндрэлтэй асуудал болоод байна. Энэ асуудлыг хамтарч шийдвэрлэхээр бид ярилцаж байна гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |