• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад бол Азийн аюулгүйн үзэл баримтлалыг санаачлагч бөгөөд бодитой хэрэгжүүлэгч улс юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-21 17:12:50

          21-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Хятад бол Азийн аюулгүйн үзэл баримтлалыг санаачлагч бөгөөд бодитой хэрэгжүүлэгч улс юм гэжээ. Азийн орнуудыг харилцан итгэлцсэн, эрх тэгш хамтран ажилласан түнш болгохын тулд Хятад олон орнуудтай аюулгүй байдлын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын ажиллагааны дүрэм тогтоол, Азийн аюулгүй байдлын түншийн төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөн тогтооно.

          Ши Жиньпин 21-нд "Азийн аюулгүйн үзэл баримтлалыг байгуулж, аюулгүйн хамтын ажиллагааны шинэ нөхцлийг хамтдаа бүрдүүлэх" сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрээр, Хятад улс бүс нутаг, дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх баттай хүчин. Холбогдох улс орны нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн маргааныг энх тайвны аргаар шийдвэрлэхийг Хятад улс санаачилсаар ирсэн.

          Хятад улс 14 хөршөөс 12 улс оронтой хил нутгийн асуудлаа найрамдлаар зөвшилцөн шийдвэрлээд байна. Хятад бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, холбогдох орнуудтай ШХАБ байгуулж, итгэлцсэн харилцан ашигтай эрх тэгш хамтран ажилласан аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачилж, АСЕАН, Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбоо, Арабын орнуудын холбоо зэрэг бүс нутгийн ажил хэрэгт идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэсэн байна.

          Тэрээр, Олон улсын, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхэд Хятад улс цуцалтгүй хичээж, бүс нутаг, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд хувь нэмэр оруулсаар ирсэн. Бүс нутгийн орнуудтай байнгын солилцоо, хамтын ажиллагааны тогтолцоо байгуулж, "шашны хэт даврагч, үндэстнийг хагалан бутаргагч, террорист" гурван хүчинд хамтаар цохилт өгч, хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааны Азийн форум, Азийн аюулгүйн онц байдлыг зохицуулах төв зэргийг байгуулахаар зөвшилцөж, хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аюулгүй байдлын хэрэгт бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна гэжээ. /Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе