![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
21-ний өдөр Шанхай хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чуулганыг бүхий л Азийг хамарсан аюулгүй байдлын хамтын ажиллагааны индэр болгож, үүний үндсэн дээрх бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргахыг санал болгож байна гэжээ.
Тэрээр, одоогийн байдлаар, Азийн улс түмнүүд энх тайван тогтвортой байдлыг эрмэлзэлж, аюулгүй байдлын төлөө ямарваа заналхийлэлтэй хүчээ нэгтгэн тэмцэх хүсэл шаардлага улам бүр нэмэгдсээр байна гэжээ.
Ши Жиньпин дарга, Хятадын талын доорх санал санаачлагыг дэвшүүллээ. Үүнд:
-Азийг хамарсан аюулгүй байдлын хамтын ажиллагааны индэр бий болгож, үүний үндсэн дээрх бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргаж, хөгжлийн шаардлагын дагуу, чуулга уулзалтын гадаад хэргийн сайд нар, дээд удирдагчдын чуулга уулзалтыг тогтмол хугацаагаар зохион байгуулж, улс төрийн хөтөлбөр, хэтийн төлөвлөгөөг сайтар зохион байгуулах.
- Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийн чадавх, механизмын тогтолцоог эрчимжүүлж, Азийн итгэлцлийн нарийн бичгийн дарга нарын газрын эрх үүргийг боловсронгуй болгохыг дэмжиж, Азийн итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалтын хүрээн дэх гишүүн орнуудын сэргийлэлтийн механизм, олон салбарын итгэлцлийн арга хэмжээний хэрэгжилтэнд хяналт тавих ажлын хэсэг гаргаж, терроризмтэй тэмцэх, эдийн засаг худалдаа, аялал жуулчлал, байгаль орчны хамгаалалт, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
-Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалтын хүрээнд засгийн газрын бус чуулга уулзалт зохиох зэрэг хэлбэрээр иргэдийн хэлхээ холбоо, интернет сүлжээ ажиллуулж, аюулгүйн үзэл баримтлалыг өргөнөөр сурталчилж, нөлөөг нь өргөтгөн, улмаар бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулахад үндэс суурь тавьж өгөх.
- Азийн хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд уужуу бөгөөд нээлттэй байж, тус бүс нутаг, бусад хамтран ажиллагч орнууд хоорондын эерэл зохицуулалт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, бусад бүс нутаг, олон улсын байгууллагатай хэлцэл өрнүүлэн хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хамтдаа хүчин зүтгэл гаргах хэрэгтэй гэжээ.
Тэрээр, Хятад улс Азид итгэлцлийг бэхжүүлэх чуулга уулзалтын даргалагч орны үүргээ биелүүлж, Азийн итгэлцлийг бэхжүүлэх байгууллагын статус, үүргийг цаашид нэмэгдүүлэн, Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ нөхцлийг бий болгохын төлөө хамтран ажиллах болно гэжээ.
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |