• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Азийн аюулгүй байдлын үзэл санааг дурджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-21 17:22:24

          Азийн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн өргөн хэмжээнд болох чуулга уулзалт Азийн итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлгөөний 4-р дээд уулзалт 21-ний үдээс өмнө Шанхайд болж, Хятад улс Туркийн дараах жижүүр дарга орноор ажилласан байна.

           Хурлаар Ши Жиньпин дарга чухал яриа тавихдаа, аюулгүй байдлын шинэ үзэл санаа авч, Азийн бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ цар хүрээг байгуулахыг талуудад уриалсан байна. Тэрээр бас хамтран ажиллаж тогтвортой хөгжүүлэх, хамтын бөгөөд ерөнхийлсөн Азийн аюулгүйн үзэл баримтлалыг нааштай хэрэгжүүлж, тус хурлыг бүх Азийг хамарсан аюулгүй байдлын яриа хэлэлцээний хамтын ажиллагааны хурал болгохоор чармайн ажиллаж, тус хурлын хүчин чадавх, механизмын байгуулалтыг эрчимжүүлж, хурлын дэргэдэх талуудын иргэдийн солилцоог байгуулж, хурлын чөлөөтэй уужуу чанарыг нэмэгдүүлэхийг санаачилж байна гэжээ.

          Саяхан, Турк, Лаос энэ хоёр Азийн оронд урьд хожид адил бус аюулгүйн осол авар гарсан юм. Энэ явдалд холбогдуулан, тус дээд хэмжээний уулзалтыг даргалагч, Хятад улсын дарга Ши Жиньпин хурлын түрүүнд энэ хоёр оронд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлэв.
Ши Жиньпин дарга үүний дараа чухал яриа тавьж, хурлын "яриа хэлэлцээ, итгэлцэл хамтын ажиллагааг эрчимжүүлж, энх тайван тогтвортой, хамтран ажиллаж шинэ Азийг бүтээн байгуулах" гол сэдвийн хүрээнд Хятадын санаачилсан Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг дурдсан байна. 

          Ши Жиньпин: "Ази тивд өнөөдөр бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа урьдыг залгамжлан ирээдүйд чиглэх үе шатандаа байна. Бид хамтран ажиллаж тогтвортой хөгжүүлэх, хамтын бөгөөд ерөнхийлсөн Азийн аюулгүйн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийг нааштай санаачлах хэрэгтэй" гэжээ.

          Хятад тус хурлыг бүх Азийг хамарсан аюулгүй байдлын яриа хэлэлцээний хамтын ажиллагааны хурал болгохоор чармайн ажиллаж, тус хурлын хүчин чадавх, механизмын байгуулалтыг эрчимжүүлж, уг хурлын дэргэдэх талуудын иргэдийн солилцоог байгуулж, хурлын чөлөөтэй уужуу чанарыг нэмэгдүүлэхийг Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх зөвлөлгөөний хурлын жижүүр дарга орон болсны хувьд Хятад тал санаачилж байна гэж Ши Жиньпин илэрхийлжээ.

          Ши Жиньпин: "Хятад олон орнуудтай аюулгүй байдлын яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй байдлын ажиллагааны дүрэм тогтоол, Азийн аюулгүй байдлын түншийн төлөвлөгөөг хамтдаа зөвшилцөн тогтооно.Бүс нутгийн орнуудтай байнгын солилцоо, хамтын ажиллагааны тогтолцоо байгуулж, шашны хэт даврагч, үндэстнийг хагалан бутаргагч, террорист гурван хүчинд хамтаар цохилт өгч, хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааны Азийн форум, Азийн аюулгүйн онц байдлыг зохицуулах төв зэргийг байгуулахаар зөвшилцөж, хууль хэрэгжүүлэх аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аюулгүй байдлын хэрэгт бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

          Тэрээр бас, хэт даврагчид, хагалан бутаргагчид, алан хядагчдад цохилт өгөх эрч хүчийг нэмэгдүүлэн, улс орон, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмний амгалан тайван, тав тухтай амьдралын төлөө хүчин зүтгэхээ илэрхийлжээ.

          Холбогдох улс орны нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн маргааныг энх тайвны аргаар шийдвэрлэхийг Хятад улс санаачилсаар ирсэн юм гэж Ши Жиньпин хурлаар онцлон заасан байв.

           Уг хуралд Азид итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх хурлын гишүүн орон, ажиглагч орон, зочлогч орон зэрг 47 улс орон, олон улсын байгууллагын удирдагч нар хоёр шат хувааж хуралдан хэлэлцсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе