|
|
||
5-р сарын 21-нд Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалт Шанхайн экспо төвд өндөрлөлөө. Хуралд 47 улс орон болон олон улсын байгууллагын удирдагч, төлөөлөгчид оролцжээ. Азид нэр хүнд бүхий бүс нутгийн аюулгүй байдлын чуулганы хувьд, Шанхайн дээд уулзалт 20 гаруй жилийн түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй хурал болсон төдийгүй хурлаас гаргасан "Шанхайн тунхаг" нь олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тунхагт хамтдаа, нийтэч, хамтран ажилласан, өнө мөнхийн Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг санаачилж, Азийн орнуудын бүрэн эрхийг хүндэтгэн, хамтаар хөгжихийг эрэн сүвэгчилж, хамтын хүчин зүтгэлээр Азийн аюулгүй орчинг байгуулахаа амлажээ.
Дарга Ши Жиньпин хэлэхдээ, Өнөөдөр, бид маш ач холбогдолтой хурлыг зохион явууллаа. Өнөөгийн Азийн аюулгүй байдлын хамгийн тулгамдсан, хамгийн гол асуудлыг хөндөж, салбаруудын итгэлцлийн арга хэлбэрийг хэрэгжүүлж, Азийн ирээдүйн хөгжлийг ахиулах зэрэг асуудлыг авч хэлэлцэн, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ. Гишүүн орнууд "Шанхайн тунхаг" батлан, "Шанхайн нийтлэг ойлголт"-ын талаар тохиролцоонд хүрч, 4 дэх дээд уулзалт бүрэн дүүрэн амжилттай өндөрлөлөө гэжээ.
Дээд уулзалт өндөрлөсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятад улсын дарга Ши Жиньпин талуудын олсон ололт амжилтыг танилцуулжээ. Тэрээр хэлэхдээ, будлиантай аюулгүй байдлын сорилтыг үр ашигтай даван туулж, аюулгүй байдлын талаар хуучны үзэл баримтлалыг орхиж, хамтдаа, нийтэч, хамтран ажилласан, өнө мөнхийн Азийн аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг санаачилж, нээлттэй, эрх тэгш, ил тод аюулгүй байдлыг бий болгон, хамтдаа байгуулах, хамтдаа хуваалцах, хамтдаа ялах аюулгүйн замаар замнах ёстой гэжээ.
Өнөөдөр бидний хамтын дуу хоолой цуурайтаж байна. Ази тив өөрийн гэсэн эрин цагийг угтан авахдаа хамтран ажиллаж, хамтын хүчин зүтгэлээр урагшлах хэрэгтэй. Азийн үйл хэргийг Азийн ард түмэн өөрсдөө эзэн мэдэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх замаар Азийн аюулгүйн байдлыг хангах ёстой.
Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, Азид харилцан итгэлцэл хамтын ажиллагааг хөгжүүлэх бага хурал өөр өөр соёлын зөрүүг зохицуулж ирсэн арвин туршлагатай тул Азийн аюулгүйн хөгжилд улам их ач холбогдол өгөх ёстой. Хятад улс уг хурлын даргалагч орны үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд бусад гишүүн орны хамт "Шанхайн нийтлэг ойлголт"-ыг тууштай хэрэгжүүлж, Азийн орнуудын хоорондох харилцан итгэлцэл болон яриа хэлэлцүүлгийг гүнзгийрүүлж, энх тайван, тогтвортой, хамтран ажилласан шинэ Азийг бүтээн байгуулахыг уг бага хурлын 3-р 10 жилийн хамтын зорилт болгоно гэжээ.
Азид харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх бага хурлыг үүсгэн байгуулагч болох Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев, Шанхайд болсон дээд хэмжээний 4-р уулзалт нь уг бага хурлыг шинэ шатанд ахиулсан чухал түүхэн ач холбогдолтой гэж үзжээ. Тэрээр хэлэхдээ, Ши Жиньпин даргын дурдсан Азийн аюулгүйн талаарх шинэ үзэл баримтлал нь маш чухал ач холбогдолтой. Ялангуяа Хятадын санаачилсан Торгоны зам дагуух эдийн засгийн бүсийг байгуулах нь алас хэтийн ач холбогдолтой бөгөөд Хятад улсын асар их нөөц хүчин улс орнуудын хөгжилд өөдрөгөөр нөлөөлж, хамтын хөгжил цэцэглэлт биеллээ олж, Хятад улс хоорондын хамтын ажиллагаа ба аюулгүйн салбар дахь олон талт үйл ажиллагааны хөгжлийг урагшлуулах болно гэдэгт бид итгэж байна гэжээ.
Туркийн Ерөнхийлөгчийн элч Давутоглу мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын даргалагч орны буухиаг Хятадад хүлээлгэж өгсөндөө маш азтай байна. Хятад улс уг бага хурлын хөгжил болон Азийн энх тайван тогтвортой хөгжилд чухал ач холбогдол үзүүлнэ гэдэгт бат итгэж байна гэжээ. \Р\ Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |