• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пакистаны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-05-22 16:53:48

        Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд Шанхай хотноо Пакистаны Ерөнхийлөгч Мамноон Хуссаинтай уулзлаа.

        Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад Пакистаны удирдагчдын харилцаа улам бэхжлээ. Дараагийн шатанд хоёр тал хоёр орны удирдагчид харилцан айлчлан уулзалт хийж, харилцааны хөгжлийг түргэсгэх ёстой. Миний бие Пакистанд төрийн айлчлал хийж, хоёр орны стратегийн харилцаа болон ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад Пакистаны эдийн засгийн хоолой байгуулах нь торгоны замын эдийн засгийн бүс болон 21-р зууны тэнгисийн торгоны замын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд сайтар судалгаа хийж, олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэлээ.

        Пакистаны Ерөнхийлөгч Мамноон Хуссаин энэ удаагийн чуулга уулзалтын амжилттай болсонд баяр хүргээд, Хятад уг хурлыг зохион байгуулж байгаа улсын хувьд улам хөгжүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ. Тэрээр хэлэхдээ, Пакистан Хятад улсын нөхөрсөг харилцаа нь Пакистаны гадаад харилцааны үндэс суурь юм. Хятад улс урт хугацааны туршид Пакистанд дэмжлэг үзүүлсэнд баярлаж байна. Ши Жиньпин дарга Пакистанд айлчлахыг Засгийн газар болон ард иргэд чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна. Пакистан Хятадын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байна, Пакистанд холбогдох төслүүдийг хэрэгжүүлэхэд дөхөм үзүүлэхэд бэлэн байна. Хоёр тал цахилгаан эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа зузаатгана гэдэгт найдаж байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе