• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Ираны Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-22 17:27:17

        БНХАУ-ын дарга Ши Жиньпин 22-нд Шанхайд Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай хэлэлцээ хийж, Хятад Ираны харилцааны хөгжлийг төлөвлөн олон салбарын найрсаг хамтын ажиллагааг шат ахиулахаар хамтдаа чармайна гэжээ. Дарга Ши Жиньпин хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг тал бүрээр даруй зохицуулахад Хятадын тал үргэлжлэн өөрийн хувь нэмрээ үзүүлэхэд бэлэн байна гэжээ.

        Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Ираны уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны нөөц хүч маш их юм. Хоёр орны харилцааг хөгжүүлэхийг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Ираны талтай хамтаар Хятад Ираны харилцааг шинэ төвшинд хүргэхэд бэлэн байна. Хоёр тал дээд түвшний харилцаа холбоог бататгаж, хоёр засгийн газар, парламент, орон нутаг, ардын солилцоог ахиулж, ойлголцол харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн худалдааны хэлхээ холбоог өргөтгөн, нефть, химийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг тогтвортой нэмэгдүүлэх хэрэгтэй. Хоёр тал аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, терроризм, мансууруулах бодис хил дамнан наймаалах гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх болно гэжээ.

        Хасан Роухани хэлэхдээ, Иран Хятадын найрсаг харилцаа өнө удаан түүхтэй бөгөөд манай хоёр орны харилцаанд харш саад гэж байхгүй. Иран цаашид хоёр орны эдийн засаг худалдаа, эрчим хүч, зам харилцааны дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Иран хоёр орны соёлын солилцоог дэмжинэ. Ираны тал Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх дээд уулзалт амжилт олсонд баяр хүргэж байна. Энэхүү тавцанд Хятадын талтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэн терроризм, хэт даврагч бүлэглэлд хамтдаа цохилт өгч бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе