|
|
||
Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төв, Ли Жячэн сангаас зохион байгуулж буй 2014 оны технологийн иновацийг танилцуулах цуврал арга хэмжээ 22-нд Гуан Жөүд эхэллээ. Уг арга хэмжээд танилцуулж буй Америк, Канад, Израилийн технологийн төслүүд нь олон улсын тэргүүний технологийн бүтээлүүд юм.
Энэ удаа танилцуулж буй ургамлын өндөг, хорт хавдрыг эрт илрүүлэх оношлогооны төхөөрөмж, LED эрчим хүчний хэмнэлттэй чийдэн, хаягдал усыг цэвэрлэх, бохирдолгүй хүнсний сав баглаа зэрэг хөдөө аж ахуй, эрчим хүч, биотехнологи, байгаль орчин, эрүүл мэнд, мэдээллийн салбарыг хамарсан, хүмүүсийн аж амьдралтай ойр бараа бүтээгдэхүүн байгаа нь Хятадад ихээхэн эрэлт хэрэгцээтэй байна.
Эдгээр тэргүүний технологийг Хятадад өргөнөөр танилцуулахын тулд уг арга хэмжээг 5-р сарын 20-23-ны хооронд Ши Ань, Сү Жөү, Жэньжөү, Гуан Жөү зэрэг хотуудад зохиож байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |