|
|
||
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний 4-р бага хуралд оролцож байгаа олон орон болон олон улсын байгууллагын удирдагч, төлөөлөгчид Шанхайн дээд уулзалтын ололт амжилтыг өндөр үнэллээ. Тэд, тус хурал Азийн асуудлыг шийдвэрлэх талаар голлох үүрэг гүйцэтгэж байна, Хятад улсын дарга Ши Жиньпингийн санаачилгыг цаашид хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн байна.
Узбекийн Ерөнхийлөгч Ислам Каримов хэлэхдээ, тус хурал цаг үеэ олсон маш чухал ач холбогдолтой. Ши Жиньпин даргын дурдсан Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай санаачилгыг чухалчлан хүндэтгэх ёстой. Харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, тэгш шударга, хамтран ажиллах зэрэг үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь уг санаачилгын гол зорилго бөгөөд санал зөрөлдөөнийг ялан давж, бусад улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь хамгийн гол үүрэг юм гэжээ.
НҮБ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мун хэлэхдээ, НҮБ энх тайвнаар маргааныг шийдвэрлэх тэрчлэн бусад бүс нутгийн байгууллагатай харилцаа холбоотой байхыг онцолдог гэжээ. Тэрээр хэлэхдээ, бүс нутгийн итгэлцлийг хамтаар байгуулах ёстой, энэ нь сайн сайхан дэлхий ертөнцийг байгуулж чадна гэжээ. \Навч орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |