|
|
||
22-ны үдээс хойш, Хятад Оросын "тэнгисийн хамтын ажиллагаа-2014" цэргийн сургууль албан ёсоор эхлэв. Хятад Оросын тэнгисийн цэргийн 14 хөлөг онгоц Хөх мөрнөөс зүүн тийш Дорнод тэнгисийн хойд усан хилд харилцан эсэргүүцэн хамгаалах цэргийн сургууль хийв. Мөн өдөр, Хятад Оросын бүх хөлөг онгоц сургууль хийх газарт очиж, зогсоол хамгаалах сургуулиа эхлэв.
"Нэгдсэн командын газрын мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд манай хөлөг онгоцны түр зогсоолын ойролцоо усан хилд усан онгоц дайралтанд өртсөн олон хэрэг гарсан" гэв.
Сургуулийн төлөвлөгөөгөөр, моторт завьтай этгээд хөнгөн зэвсэг, пуужингаар зэвсэглэн усан хилээр нэвтэрч буй усан онгоцыг дайрсан даруйд тухайн газарт байрлаж буй хөлөг онгоцны флот зогсоолын газрын дайралтаас эсэргүүцэн хамгаалах байршуулалт хийв.
Эх сурвалжид тэмдэглэснээр, зогсоолын газрыг хамгаалах сургууль нь хөлөг онгоцны сургуулийн хамгийн үндсэн агуулга юм. Гол нь шумбагчийн усан дотроос эвдэх буюу зэвсэгтэй түргэн завины дайралтаас хамгаалахын төлөө юм.
Нин Бүө хөлөг онгоцны дэд дарга Чэнь Юнчуань сурвалжлагчид хэлэхдээ, сургуулийн явцад усан онгоц агаар, тэнгис, усан доорх 3 талын дайралтанд өртөх үед, байдлыг ажиглаж, дайны талын байрлалыг тодруулан, хариу цохилт өгнө гэв.
"Сургуулийн үеэр, манай онгоц 24 цагаар жижүүрлэж, төрөл бүрийн зэвсгийн системийг тулалдааны байдалд бэлэн байлгаж, усан доорх шумбагчийн дайралтанд өртөхөд тэсрэх бөмбөгөөр хариу өгнө. Тэнгисийн зэвсэгтэй моторт завины дайралтын эсрэг манай онгоц их буугаар хариу дайралт хийнэ. Мөн байлдааны нисэх онгоц, хөлөг онгоцны дайралтыг эсэргүүцэн хамгаалах пуужингийн дайралтанд агаарын довтолгооноос сэргийлэх системээр хариу цохилт өгч, манай талын хөлөг онгоцны зогсоолын аюулгүй байдал, хөлөг онгоцны тулалдах хүчин чадлыг баталгаажуулна" гэв.
Сургуулилтын үеэр, сурвалжлагчийн байсан Нин Бүө хөлөг онгоц, Хятадын талын пуужинт мина тээгч хөлөг онгоц Жэн Жиу, Оросын "Пантелев" шумбагчийн эсрэг том оврын хөлөг онгоц нь уг сургуулийн хөлөг онгоцны 1-р флотод хамрагдаж байна. Хятад Оросын цэргийн хөлөг онгоцыг анх удаа холилдон байрлуулж, цэргийн сургуульд оролцуулж байгаа нь хоёр талын тэнгисийн цэргийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж байгааг харуулж байна.
Нин Бүө хөлөг онгоцны дэд дарга Чэнь Юнчуань 2012 оны Хятад Оросын тэнгисийн цэргийн сургуульд оролцож байсан юм. Тэрээр, энэ сургуулийн тухай, сургуулийн агуулга нь бодитой тулалдаантай улам адилхан, хоёр цэргийн хамтран ажиллахыг чухалчилсан гэжээ.
"Энэ удаа Хятад Оросын цэргийн хөлөг онгоцыг анх удаа холилдон байршуулсны үр дүнд, хоёр талын мэдээлэл солилцоо, холбоо, командлалын хувьд нэгдмэл байдлыг эрчимжүүлсэн. Сургуулийн зохион байгуулалтын талаар бодитой тулалдаантай улам ойртож, хоёр цэргийн солилцоо, хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэж, сургуулийн хөлөг онгоцнууд болон командлах газрын холбоо, мэдээллийн удирдлагыг эрчимжүүлж, төрөл бүрийн заналхийлэлд тулгарах үеэр бодитой тулалдааны боломж нөхцлөөр хангасан" гэв.
Төлөвлөгөөний дагуу, сургуулийн хөтөлбөрийн эцсийн өдөр 23-нд болох юм. Хятад Оросын хөлөг онгоцны флот далайн аяллыг хамгаалах, барьцаалагдсан хүмүүсийг аврах, хамтарсан шалгалт хийх, хамтран эсэргүүцэн хамгаалах, гэнэтийн дайралтаас хамгаалах зэрэг сэдвээр сургууль хийнэ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |