|
|
||
Тайландын явган цэргийн командлагч Прают Чан-Оча 22-ны өдөр цэргийн тал засгийн эрхийг мэдэлдээ авсан гэжээ. Мөн өдөр үндсэн хуулийг хэрэгжүүлэхээ больж, түр засгийн газрыг тараахаа мэдэгдэв. Сенат болон бие даасан байгууламж эрхээ хэрэгжүүлсээр байна.
Тухайн орон нутгийн цагаар 17 цагт Прают Чан-Оча үндэсний телевизээр хэлсэн үгэндээ, олон хүн амь үрэгдэж, байдал хурцдахаас зайлсхийхийн тулд цэргийн тал засгийн эрхийг мэдэлдээ авахаар шийдсэн юм гэжээ. Цэргийн тал сенат болон сонгуулийн комиссоос бусад 5 талын төлөөлөгчийг мэдэлдээ авч, цэргийн ачааны машинаар авч явсныг орон нутгийн телевиз мэдээлжээ.
Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кери 22-нд, Тайландад цэргийн тал засгийн эрхийг мэдэлдээ авснаар хоёр орны харилцаанд муугаар нөлөөлөх бөгөөд Тайландад олгох туслалцаагаа цуцлахыг бодож байна гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мөн 22-ны өдөр бие төлөөлөгчөөрөө мэдэгдэл хийлгэж, Тайландад цэргийн тал засгийн эрхийг мэдэлдээ авсан хэрэгт анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлээд, цэргийн бус хүнээр удирдуулсан дэглэмийг нэн даруй сэргээхийг уриалжээ. Бүтээлчээр хамтран ажиллаж, хүчирхийллээс зайлсхийж, хүний эрхийг хүндлэхийг холбогдох талуудаас хүсчээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |