• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайландын арми төрийн эргэлт гаргасан шалтгаанаа мэдэгдэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2014-05-26 16:01:42

        25-нд Тайландын хэвлэлийн мэдээлснээр, Тайландын цэрэг армийн удирдагч Прауз Чан-оча 26-нд Бүх улсын энхийг сахиулах хорооны удирдагчаар албан ёсоор ажиллах болжээ. Мөн өдөр Энхийг сахиулах хорооны хэвлэлийн төлөөлөгч, армийн талаас төрийн эргэлт гаргасан гурван шалтгааныг Тайландад суугаа олон орны элчин сайдын яамд мэдэгдсэн гэжээ.

       Тайландын Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч Прауз Чан-оча 22-нд төрийн эргэлт хийхээ мэдэгдэж, Энхийг хамгаалах хороо байгуулан, өөрөө уг хороог удирджээ. Эх сурвалжид мэдээлснээр, тэрээр 26-нд улсын хааны зарлиг гарсны дараа телевизээр хэлсэн үгэндээ, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, шилжилтийн үеийн үндсэн хууль болон хууль тогтоох хороо байгуулахаа мэдэгджээ.

        Энхийг сахиулах хороо 25-нд мэдэгдэхдээ, хааныг эсэргүүцэж, нийгмийн аюулгүйн байдал болон арми, засгийн газрыг эсэргүүцэгчдийг цэргийн хэргийн шүүхийн хуулиар шийтгэнэ гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе