|
|
||
Хятад Монголын дипломат харьцаа тогтоосны 65 жилийн ойд зориулж, Шинэ барга баруун хошууны засгийн газар, Монгол улсын Дорнод аймгийн тамгын газраас хамтран эрхэлж, Шинэ барга баруун хошууны Утга урлагийн холбоо, хошууны Соёл, спорт, радио телевизын ажил харижусан товчоо, Монгол улсын Дорнод аймгийн номын сангаас гүйцэтгэж буй "Уянга монгол" монгол уран бичлэгийн анхдугаар үзэсгэлэн Монгол улсын Чойбалсан хотод гарлаа.
Үзэсгэлэнд ӨМ-ын Хөлөнбуйр хотын орлогч дарга Ниү Женшинь, Шинэ барга баруун хошууны Намын хорооны орлогч дарга, хошуун дарга Галжав нар оролцож үзэсгэлэнг сонирхов.
Нээлтийн ажиллагаанд Монгол улсын Дорнод аймгийн тамгын газрын орлогч дарга Чимэддорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Алтанцэцэг нарын зэрэг албан тушаалтад оролцов.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Хятад Монгол хоёр улсын нэрт уран бичигчдийн нийт 100 уран бүтээлийг хамруулж, сонирхогч олондоо үнэ цэнэтэй соёлын бэлэг барилаа. /Сурвалжлагч Цэнгэл, Хан Үйфэнь мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |