• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд нар уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-27 10:38:35

    Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайдтай 5-р сарын 26-нд Сөүлд уулзсан байна. Энэ удаагийн айлчлал элгэн саднаараа айлчилж, дотнын яриа дэлгэн, хамтын ажиллагаа, ирээдүйг төсөөлөн хэлэлцсэн аялал боллоо гэж Ван И илэрхийлжээ.

    Хятад Өмнөд Солонгосын харилцаа түүхийн хамгийн сайн цаг үед байгаан улмаас шинэ хөгжлийн боломж нөхцөл нүүрлэж бий. Хоёр тал өндөр гараанд стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, итгэлцлээ нэмэгдүүлсэн үндсэнд хоёр орны хамтын ажиллагааг улам батжуулахын тулд хамтран ажиллах шинэ орон зайг нээж эрч хүчээ  нэмэгдүүлэх ёстой  гэж Ван И хэлжээ.


    Юн Бён Се, Өмнөд Солонгос Хятад улс төрийн талд итгэлцэж, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчтэй хөгжүүлэн, иргэдийн солилцоо өдөр ирэх тусам хөл хөдөлгөөнтэй болж, олон улсын ажил хэрэгт уян хатан солилцсоор ирсэн юм. Өмнөд Солонгос Хятадтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж хоёр орны ард түмэнд ашиг хүртэхэд бэлэн байна гэжээ.

    Солонгосын хойгийн цөмийн асуудалд Хятад төв голч, шударга, үнэнийг  баримтлах байр суурьтай мөртлөө 6 талт хэлэлцээрийн гишүүн орон болсны хувьд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд Хятад улс  бүтээлч үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.  6 талт хэлэлцээрийг сэргээх нь талуудын хамтын ашиг сонирхолд нийцнэ. Талууд  үүний төлөө хүчин зүтгэл гаргах ёстой гэж Ван И илэрхийлсэн байна.
 
    Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээрт Хятад улс хүчин зүтгэл үзүүлсээр ирснийг  Өмнөд Солонгос маш чухалчилж байна, хэлэлцээрийг ахицад хүргэхээр Хятадтай цаашид хичээхэд бэлэн байна гэж Юн Бён Се илэрхийлжээ.  

/Анар/


 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе