• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын холбоо зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг цуцална

CRI       (GMT+08:00) 2014-05-29 11:16:05

      Европын улс орнууд жил бүр хэдэн мянган тонн хүнсний бүтээгдэхүүнийг хаяж, үргүй зардал гаргаж буй талаарх тоо баримтыг саяхан Германы Шпигел сэтгүүлд нийтэлжээ. Үүний тул, Европын улс орнууд гурил, будаа, кофе зэрэг зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах эцсийн хугацааг цуцлах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. 

      5-р сарын 19-нд хуралдах Европын холбооны Хөдөө аж ахуйн яамны сайд нарын хуралдааны үеэр Нидерланд, Швед хоёр орон зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглэх эцсийн хугацааг цуцлах санал дэвшүүлж болзошгүй гэж Германы Билд сонинд тэмдэглэжээ. Үүнээс гадна, Германы жижиглэн худалдааны нийгэмлэг ч цай, кофе, гурил, хатаасан бяслаг зэрэг зарим нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хугацаагүй хэрэглэж болох бүтээгдэхүүнээр тогтоох төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар хадгалалтын эцсийн хугацаа тавих шаардлагагүй бүтээгдэхүүнд элсэн чихэр, давс, зөгийн бал зэрэг багтаж байна. Ногоон-Энх тайван байгууллагаас дээрх нэрийн жагсаалтыг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа ажээ. 

      Германы жижиглэн худалдааны нийгэмлэгийн дарга Кай Фалк ярилцлага өгөхдөө, энэ бол онцгой ач холбогдолтой алхам юм, хэрэглэх эцсийн хугацааг тодорхой заахгүй хүнсний нэрийн бүтээгдэхүүн олшрох нь үргүй зардлыг багасгах болно. Учир нь олон хүн хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг огт хэрэглэж болохгүй гэж үздэг гэжээ. Жил бүр энэ шалтгаанаас болж 89 сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг хогийн саванд хийж байна гэж Европын холбооны нэгэн тайланд дурджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе