• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Германд 2014 Хөл бөмбөгийн ДАШТ-д зориулсан худалдаа эхэллээ

CRI       (GMT+08:00) 2014-05-29 11:19:27

      Бразил улсын Сальвадор хотод болох 2014 оны Хөл бөмбөгийн ДАШТ эхлээгүй байгаа ч дэлхийн улс орнуудын хөл бөмбөг сонирхогчид, дэмжигчдийн халуурал нэгэнт бий болоод байна. Герман улсын бизнесийн салбарынхан энэ завшааныг ашиглаж, дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан худалдааг эхлүүлж, олон шинэ сонирхолтой үйлчилгээ барааг зах зээлд нэвтрүүлж эхэллээ. Тоглогчдын хувцас хэрэглэл, туг далбаа, бөмбөр бүрээ, өнгөт дохиур, малгай зэрэг уламжлалт бараанаас гадна чухал тоглолтуудыг том дэлгэцээс үзэнгээ пиво ундаа уух, хоол идэж тухлах газруудыг олноор байгуулж, захиалга авч эхэлсэн гэнэ. 

        Олон салбарын хувьд энэ удаагийн тэмцээнд ихээхэн хүлээлттэй байна. Германы пиво үйлдвэрлэгчдийн холбооны Марк Оливер Хүнхолц ярихдаа, энэ удаагийн тэмцээний үеэр пивоны борлуулалт 2 хувь нэмэгдэх төлөвтэй байна гэжээ. Германы жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ч тэмцээний үеэр жижиг бараа бүтээгдэхүүний хэрэглээ өсөж, улмаар нийт жижиглэн худалдааны зах зээлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байгаагаа мэдэгдлээ. /Орчуулсан: Э.Эрдэнэсувд/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе