• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд эв нэгдэл, тогтвортой байдлыг бий болгохыг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-30 09:57:18

       ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин онцлохдоо, эдийн засгийг хөгжүүлэх болон иргэдийн амьжиргааг сайжруулахыг суурь болгож, үндэстнүүдийн эв нягтралыг ахиулж, шашны хэт даврах үзлийн газар авахыг тогтоон барих зэрэг ажлуудыг сайтар хийж, хуулийн дагуу, Шиньжяны эв нэгдэл, тогтвортой байдлыг ахиулж, ард иргэд амар амгалан аж төрөх социалист Шиньжянг чармайн байгуулах хэрэгтэй гэжээ.

  Төв засгийн газрын Шиньжяны ажлын 2-р хурал 5-р сарын 28-29-ний өдөр Бээжинд болсон юм. Хурал дээр Ши Жиньпин хэлэхдээ, нийгэм тогтвортой, урт хугацаанд амар амгалан байх нь Шиньжяны ерөнхий зорилт юм. Хүчирхийллийн террорист ажиллагаанд хүчтэй цохилт өгөх ажлыг өнөөгийн гол зорилтоо болгож, дотоодод болон олон улсад гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа өрнүүлж, олон улсын терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэстнүүдийн ард түмэн эвлэрэн нэгдэж, тэдний хэлхээ холбоог эрчимжүүлэн, олон үндэстэн эв нэгтэй орших нийгмийн бүтэц болон хорооллын орчныг байгуулах ажлыг ахиулах хэрэгтэй. Ажлын байраар хангахыг тэргүүн зорилт болгож, ажлын байрын чадавхыг нэмэгдүүлэн, бие даан ажил үйлс эрхлэхийг урамшуулах хэрэгтэй. Тэрчлэн улсын боловсролын зардал мөнгийг Шиньжянд илүү олгож, ядуу ард иргэдийг дэмжих ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Шиньжяныг тэтгэн дэмжих нь улсын стратегийн бодлого юм, урт хугацаанд энэ бодлогыг хэрэгжүүлж үндэстнүүдийн эв нэгдлийг бий болгох хэрэгтэй гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе