|
|
||
2014 оны Олон улсын инженер технологийн бага хурал 2-3-ны өдрүүдэд Бээжинд болж байна. Хурлын үеэр, Хятадын инженерийн академийн захирал Жөүжи, НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан техник, соёлын байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова нар ЮНЕСКО-гийн Олон улсын инженер технологийн мэдлэгийн төвийг байгуулах хэлэлцээрт 2-ны өдөр гарын үсэг зурсан байна.
Уг төв нь НҮБ-ын ЮНЕСКО-гийн харьяаны олон улсын инженер технологи болон хэрэглээний техникийн мэдлэгийн төв болох юм. Уг төв нь дэлхийн инженер техникийн байгууллагуудыг холбож, инженер техникийн дижитал эх үүсвэрийг нэгтгэн, олон нийтийн мэдээллийн нэгдмэл талбар байж, олон төрлийн мэргэжил мэдлэгийн үйлчилгээний системийг байгуулан, дэлхий дахинд ялангуяа хөгжиж байгаа орнуудын удирдах боловсон хүчин болон инженер техникийн ажилтануудад зөвлөгөө, судалгаа, боловсрол, мэдлэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой юм байна. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |