• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Кувейтийн Ерөнхий сайдтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-04 21:44:38

         Хятад улсын Дарга Ши Жиньпин 4-ний өдөр Бээжинд Кувейтийн Ерөнхий сайд Жабер Ал Мубарак Ал-Хамад Ал-Сабахыг хүлээн авч уулзсан байна. 

         Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Кувейт гадаад харилцаа байгуулсан 43 жилийн турш хоёр орны харилцаа эрүүл саруул тогтвортой хөгжсөөр ирсэн, хоёр тал харилцан итгэлтэй анд бөгөөд сайн түнш. Хоёр орны харилцааг Хятад дээд хэмжээнд чухалчлан үздэг, Кувейттэй хамтаар хоёр орны найрамдал хамтын ажиллагааг шинэ төвшинд хүргэхийг хүсэж байна. Олон улсын цөмийн зэвсгийг хориглох системийг хамгаалахыг Хятад улс санаачилдаг. Дундад дорнодын бүс нутаг цөмийн зэвсэггүй байхыг дэмждэг, ямар нэгэн аргаар цөмийн зэвсэг хөгжүүлэхийг эсэргүүцэх бөгөөд Персийн булангийн Арабын орнуудын дотоод хэрэгт гар дүрэхийг Хятад улс эрс эсэргүүцнэ. Бүс нутгийн ажил хэрэгт нааштай үүрэг гүйцэтгэсээр ирсэн Кувейтийг Хятад улс дэмжих бөгөөд Кувейтийг багтаасан тус бүс нутгийн орнуудтай хамтаар холбогдох асуудлаа улс төрөөр зохицуулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, Хятад Арабын холбооны харилцааг улам хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе