• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Обама Украины шинэ ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-05 10:11:32

             Обама Польшид хийсэн хоёр хоногийн айлчлалаа 4-нд өндөрлөжээ. Мөн өдрөө Украины шинэ Ерөнхийлөгч Петро Прошенког хүлээн авч уулзаад, Украины хямралыг шийдвэрлэх тэрчлэн тус орон эрчим хүч хүрэлцээ муутайн улмаас Оросын гар хардаг байдлыг багасгахын тулд эдийн засгийн хөгжилд нь туслах зэрэг асуудлаар санал солилцжээ. Энэ бол Петро Прошенко Украины ерөнхийлөгч болсны дараах Обама тэр хоёрын анхны уулзалт юм.

             Обама, Украин эх орны ирээдүйгээ өөрөө шийдэх ёстой. Крымыг эзлэн бүрэн эрхэнд нь халдсан хэргийг Америк хүлээн зөвшөөрөхгүй. Орос хэрвээ Украины тогтвортой байдлыг заналхийлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл өрнөдийн зүгээс хориг арга хэмжээнүүд авч улам ганцаардуулан, улам их гарз хохиролтой учруулах юм. Олон улсын хамтын нийгэмлэг Украины шинэ ерөнхийлөгчийн удирдсан засгийн газрыг дэмжиж, цэрэг цагдаагийн бэлтгэл сургалтад нь туслах ёстой. Америк болон олон улсын хамтын нийгэмлэг Украинд шаардлагатай зүйлсийг хангаж туслана гэжээ.

             Обама эрчим хүчний талаар Украиныг дэмжсэн явдалд Петро Прошенко талархал илэрхийллээ. \Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе