• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Колумбд ямааны хөл бөмбөгийн ДАШТ зохиожээ

CRI       (GMT+08:00) 2014-06-05 15:34:55

      Удахгүй болох Бразилын хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг угтаж Колумб улсын Nuobei Sa хотод ямааны хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээн зохион байгууллаа.

      6-р сарын 1-нд болсон уг тэмцээнд Аргентин, Колумб, Бразил, Мексик дөрвөн орны хөл бөмбөгийн шигшээ багийн тоглогчдын хувцас өмсгөлтэй 48 ямаа оролцжээ. Неймар, Месси, Кака, Робинио зэрэг нэрт хөл бөмбөгчдийн өмсгөлтэй ямаанууд ч байсан байна. Ингээд талбайд 40 минут үргэлжилсэн тэмцээнд Колумбийн баг Бразилын багийг 4:3-ын харьцаатай хожиж, дэлхийн цомын аварга болжээ.

       Nuobei Sa хотын Биеийн тамир спортын газрын дарга, уг тэмцээнийг зохион байгуулагч Родеригс хэлэхдээ, "Эхэндээ бид нэг багт ердөө 3-5 ямааг оролцуулах төлөвлөгөөтэй байсан ч эцэст нь 12 ямаа оролцуулахаар болсон. Мишель Платини нэртэй хөл бөмбөгчин ямаа хамгийн гарамгай амжилт үзүүлсэн бөгөөд "шилдэг хөл бөмбөгчин" цолыг хүртсэн" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе