|
|
||
Саяхан Тунис улсын иргэд хогийн овооны дэргэд авахуулсан зургаа Facebook-т нийтэлж, гудамж дүүргийн хог хаягдлыг шийдвэрлэж, улам бүр хурцдаж байгаа Тунисийн байгаль орчны бохирдлын асуудлыг анхаарахыг олон нийтэд сануулжээ.
Facebook дээр "Selfi Poubella" нэртэй хуудсыг 5-р сарын 16-аас ажиллуулж эхэлсэн ба одоогоор 12 мянган хүн лайк дарж нэгдэж, маш олон хүн гудамжны хогийн цэгийн дэргэд авсан фотозургаа нийтэлжээ.
Уг хуудсыг үүсгэн байгуулагч, Тунисийн сэтгүүлч Чекер Бесбес ярихдаа, Тунисийн засгийн газар холбогдох асуудалд хүмүүсийн анхаарлыг татахдаа үргэлж "Selfi" буюу "өөрийнхөө зургийг татах" аргыг ашигладаг ч фотозургийг засаж янзалсан байдаг гэлээ. Харин энэхүү хуудас Тунисийн гудамжны үнэн дүр төрхийг засгийн газарт харуулж, тэдний анхаарлыг байгаль орчны асуудалд хандуулахыг зорьж байна гэж Чекер мөн илэрхийллээ.
Тунисийн эрх баригчид тусгай ажлын хэсэг зохион байгуулж, гудамжны хогийн асуудлыг зохицуулна гэдгээ амлажээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |