• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Торгоны замын үзэл санааг бадруулан Хятад Арабын хамтын ажиллагааг гүнзгийрүүлье

CRI       (GMT+08:00) 2014-06-05 15:54:32

      Хятад-Арабын хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайдын хэмжээний 6-р бага хурал 5-ны үдээс өмнө Бээжин дэх Ардын их хурлын ордонд боллоо. Хурал нь орчин үеийн торгоны замыг байгуулж, Хятад Арабын хамтын хөгжлийг ахиулъя уриан дор болжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин хурлын нээлтийн ажиллагаанд оролцон "Торгоны замын үзэл санааг бадруулан Хятад Арабын хамтын ажиллагааг гүнзгийрүүлье" сэдвээр үг хэлсэн байна.

      Ши Жиньпин хэлэхдээ, ирэх 10 жил бол Хятад Араб хоёр талын хөгжилд зангилаа үе болно. Үндэстнийг сэргэн мандуулах нийтлэг зорилт болон торгоны замын үзэл санааг бадруулан соёл боловсролоос харилцан суралцаж, өөр өөрийн сонгосон замыг хүндэтгэн хамтран ажиллаж хамтаар хожих зарчимыг хэрэгжүүлж, энх тайван яриа хэлцлийг сурталчлах хэрэгтэй гэжээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Араб хоёр тал 2014 он болон 2015 оныг Хятад Арабын найрсаг харилцааны жил болгон, олон арга хэмжээ зохион байгуулах болно. Ирэх 3 жилд бид Арабын орнуудын олон салбарт дахин 6000 боловсон хүчинг бэлтгэн өгөх болно. Мөн ирэх 10 жилд бид Хятад Арабын 10000 уран бүтээлчнийг харилцан солилцож , Хятад Арабын соёлын 200 байгууллагын хамтын ажиллагааг дэмжинэ гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе