• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн цомын 2.2 сая тасалбар зарагджээ

CRI       (GMT+08:00) 2014-06-06 11:04:42

      Олон улсын хөл бөмбөгийн холбоо энэ сарын 5-ныг хүртэл тасалбар захиалгын 11 сая өргөдөл хүлээн авсан бөгөөд олон нийтэд хандан дэлхийн цом хөл бөмбөгийн тэмцээний 2.2 сая тасалбар зарсан гэж Фифа буюу Олон улсын хөл бөмбөгийн холбоо мэдэгджээ.

      Олон нийтийн тасалбарын 60 хувийг Бразилын хөл бөмбөг сонирхогчид авсан байна. Бразил улс хамгийн олон тасалбар худалдан авч, дараа нь Америк, Аргентин, Герман улс жагссан байна.

      Дэлхийн цом хөл бөмбөгийн тэмцээний 64 тэмцээнээс одоо 27 тэмцээний тасалбарыг худалдан авах боломжтой юм. Нээлтийн тэмцээн, хагас шигшээ, финалын тэмцээний тасалбар аль хэдийнээ зарагдаж дуусжээ. Гэхдээ тасалбар зарагдаж дуусаагүй 27 тэмцээнээс ердөө 12 тэмцээний энгийн тасалбарыг авах боломжтой. Харин бусад тэмцээний үлдсэн тасалбарын ихэнх нь тэргэнцэртэй, настайчууд буюу тарган хүмүүст олгох тусгай зориулалтын тасалбар юм байна. Гэвч тасалбар авах хүсэлттэй хүмүүс Олон улсын хөл бөмбөгийн холбооны албан ёсны сайтад анхаарал хандуулж болох юм. Тасалбар авах өргөдлийн зарим нь амжилтгүй болсноор хасагдаж болзошгүй тул зарим тасалбарыг шинээр худалдаанд оруулах болно.

\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе