• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Парист олон улс орны төрийн тэргүүн цуглав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-06 10:03:50

      Холбоотны цэрэг Нормандийн эрэгт буусны 70 жилийн ойн өдрийн өмнөхөн буюу 5-нд Францын ерөнхийлөгч Холланде Парист олон улс орны төрийн тэргүүнийг хүлээн авч, гадаад харилцааны өргөн цуглаан болсон юм. Энэ үеэр Америкийн ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар уулзсан нь олны анхаарлыг татаж байгаа билээ.

      Мөн өдөр Холланде, Украйны асуудлаар сэтгэл дундуур байгаа Обама болон Путинтай тус тус албан бус уулзалт хийсэн байна.

      Францын ерөнхийлөгчийн ордны учир мэдэх хүн хэлэхдээ, Холланде Украйны байдлыг намжаах болзлын талаар Америк болон ОХУ-ыг санал нэгдүүлэхийг хичээж байгаа юм гэжээ.

      Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзалт хийсэн юм. Уулзалтын дараа Сергей Лавров, Украйны барууныг дэмжигч засгийн газар урьдаар арга хэмжээ авч, хүчирхийллийн мөргөлдөөнийг зогсоох талаар Америк тус дөхөм үзүүлэх хэрэгтэй юм гэжээ.

      Холбоотны цэрэг Нормандийн эрэгт буусны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг зохион байгуулахын тулд Франц улс нийтдээ 20 гаруй орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнийг урьсан бөгөөд, үүнд Германы канцлер Ангела Меркел, Украйны Петро Порошенко нар багтаж байгаа юм. Энэ үеэр Украйны байдлын талаарх дипломат үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе