• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Бангладешийн ерөнхий сайдтай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-09 22:19:04

           Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 9-ний үдээс хойно Бээжинд Бангладешийн ерөнхийсайд Шейх Хасинаг хүлээн авч уулзсан байна.

Ли Кэчян, Хятад Бангладеш найрамдалт хөршийн хувьд харилцан хүндэтгэн ойлголцож, харилцан дэмжсээр ирсэн юм. Хятад улс Бангладешийг өмнөд Ази, Энэтхэг тэнгисийн бүс нутгийн хамтын ажиллагааны чухал түншээр үздэг.

Ирэх жил хоёр улс гадаад харилцаа тогтоосны 40 жилийн ойн боломжийг ашиглан улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, бүх салбарын солилцоогоо зузаатгаж, Хятад Бангладешийн  бүх талын  хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй түргэн урагшлуулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

          


Хасина, Хятад улсыг Бангладешийн итгэлтэй найз бөгөөд түншээр үздэг. Хятадтай дээд зиндааны айлчлалаа эрчимжүүлж, ирэх жилд хоёр орны гадаад харилцаа тогтоосны 40 жилийн ойг хамтаар тэмдэглэж, эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн байгуулалт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техник, тэнгис, мэдээлэл холбоо, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Бангладеш, Хятад, Энэтхэг, Мьянмарын эдийн засгийн бүсийн байгуулалтаа цаашид ахиулан хөгжүүлэхийг Бангладешийн тал хүсэж байна гэжээ.  

 

           Яриа уулзалтын дараа, хоёр орны ерөнхий сайд хоёр талын эдийн засаг, технологи, эрчим хүч ба дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе