• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол хоёр орон хамтран Хэрлэн барс хотын суврагыг сэргээн засварлана

CRI       (GMT+08:00) 2014-06-10 17:52:15

         "БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар, МУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам хооронд Хэрлэн барс хотын суврагыг сэргээн засварлах талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-т БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, МУ-ын ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П. Алтангэрэл 6-р сарын 10-ны өдөр Улаанбаатарт гарын үсэг зурлаа. Энэ баримт бичгийн дагуу МУ-ын Дорнод аймгийн Цагаан-Овоо сумны Хэрлэн барс хотын суврагыг сэргээн засварлах төслийн зардлыг БНХАУ хариуцаж, МУ-ын ССАЖЯ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хятадын Соёлын өвийн удирдах газар болон МУ-ын Соёлын өвийн төв нь сэргээн засварлах ажилд оролцох судлаач, мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж оролцуулах бөгөөд тогтвортой ажиллах нөхцөлөөр хангана. Төсөл нь эхэлснээс хойш хоёр жилийн дотор хэрэгжиж дуусах юм байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе