• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросоос Хятадад суугаа элчин сайдын яам үндэсний баярын хүлээн авалт хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-11 20:38:25

               Оросоос Хятадад суугаа элчин сайдын яам 11-нд үндэсний баярын хүлээн авалт хийж, 6-р сарын 12-нд болох ОХУ-ын үндэсний баярыг тэмдэглэлээ. Хятад улсын дэд дарга Ли Юань чао тус хүлээн авалтанд оролцов.

               Ли Юань чао Хятадын засгийн газар ард түмний нэрийн өмнөөс ОХУ-ын засгийн газар, ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр, саяхан ерөнхийлөгч Путин Хятадад амжилттай төрийн айлчлал хийж, Азийн итгэлцэл хамтын ажиллагааг бэхжүүлэх чуулга уулзалтын 4 дэх дээд уулзалтанд оролцсон ба Хятад Орос хоёр орны төрийн тэргүүн улс төр, стратегийн итгэлцлээ цаашид бэхжүүлэн, бүх талын стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх асуудлаар чухал нийтлэг ойлголтонд хүрсэн юм. Хятад Орос хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа их гүрнүүдийн итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе