• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ерөнхий сайд Ли Кэчян Хятадын эдийн засгийн хөгжлийн талаар ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-11 17:05:45

      Хятад улсын эдийн засгийн хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлага гадаадынхны анхаарлын төвд байна. 5-р сарын эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад, энэ оны эхний 4 сард боловсруулах болон боловсруулахаас бусад салбарын PMI бүгд буурсан байна. Хэд хоногийн өмнө хуралдсан Хятадын 8 муж, хотын Бээжинд болсон семинараар эдийн засгийн хөгжлийн төлөв байдлыг хэлэлцсэн. Мөн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян саяхан энэ тухай дахин хөнджээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад улс чанар, үр ашигт тулгуурласан макро зохицуулалтыг шинэчлэн баталж, инновацад түшиглэн, эдийн засгийн хөгжлийг өндөр чанарын түвшинд хүргэх ёстой гэжээ.

      Ерөнхий сайд Ли Кэчян 10-ны үдээс хойно Хятадын Шинжлэх ухааны академи болон Хятадын Инженерийн академийн бага хурлын 1000 гаруй академичдад хандан Хятадын эдийн засгийн хөгжлийн байдлын талаар тайлан тавьжээ. Мөн өдөр, Хятадын Статистикийн үндэсний газар 5-р сарын эдийн засгийн тоо баримтыг нийтэлж, Хятадын эдийн засгийн хөгжил дахин сэргэж байна гэв. Үүний зэрэгцээ, өмнө нь нийтэлсэн импорт, экспортын тоо баримт Хятадын гадаад худалдааны байдал өөдрөг байгааг харуулсан байна.

      10-ны өдөр, Ли Кэчян тэмдэглэхдээ, Хятад улсын өнөөгийн эдийн засгийн ерөнхий төлөв байдал нь тогтвортой байж, 7.5%-ийн зорилтыг биелүүлэхэд макро зохицуулалтанд шинийг санаачилж, олон ургальч бодлого баримталж , бүс нутаг хоорондын зохицуулалт тохиргоог хэлбэрэлтгүй баримтлаж , хөгжлийн явцад тодорч гарсан асуудлуудыг тэргүүн ээлжинд зохицуулах хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ:

      "Тусгай зохицуулалтыг хэрхэн шийдэх вэ? Эсвэл дээд доод хязгаар тогтоох уу? Юуны өмнө, бид хангалттай ажлын орон тоог батлах хэрэгтэй, үүний тулд Төрийн зөвлөл иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, санхүү, татварын талаар бичил жижиг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлж, өнгөрсөн онд 60 мянган юаниас дээш татвар төлөх ёстой байсан жижиг аж ахуйн нэгжийн ашгийн татварыг 50%-иар хөнгөлж, энэ жилээс хэмжээг 100 мянган юаниас дээш татвар төлөх шаардлагатай аж ахуйн нэгж хүртэл өргөтгөж, 6 сая аж ахуйн нэгжийг хамруулаад байна. Түүнчлэн сүүлийн үед бичил жижиг аж ахуйн нэгжид тусгай зориулалттай хөнгөлөлт үзүүлж, тэдний банкны хөрөнгийн баталгааны хэмжээг бууруулж, банкуудад бичил жижиг аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах ихээхэн боломж олгосон. Бид зөвхөн бичил жижиг аж ахуйн нэгжийг дэмжээд зогсоогүй, хурдны галт тэрэг, цөмийн цахилгаан зэрэг тэргүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг том аж ахуйн нэгжийн гадаадын зах зээлд гарахыг урамшуулан, санхүүжилтийн талаар дэмжлэг үзүүлсэн" гэжээ.

      2013 оны сүүлийн хагасаас Хятадын эх газарт эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, бүтцэд өөрчлөлт оруулан, өөрчлөлтийг ахиулах их олон бодлого, арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн тооцсноор, энэ оны 2-р улирлаас хойш 15 чухал том хэмжээний бодлого хэрэгжүүлжээ. Ли Кэчян тэмдэглэхдээ, Хятад улсын эдийн засгийн эрхлэлтийг зүй зохистой орон зайд байлгахад өөрчлөлтөөс эрч хүч авах хэрэгтэй гэжээ.

      "Эдийн засгийн хөгжил шинэ үе шатанд орсон болохоор өөрчлөлтөөр дамжин зах зээлд нэн их энерги өгөх хэрэгтэй. Өнгөрсөн онд, бид орон нутгуудад эрхийг олгож, засгийн газрын хянан зөвшөөрөх олон дамжлагыг цуцалснаар иргэний хөрөнгө оруулалт 20 гаруй хувиар нэмэгдсэн. Өөрчлөлт нь зарим талаар ашиг тусыг хохироовч Хятад улсын эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийн төлөө, иргэдийн бүтээх урам зоригийг дайчлахын тулд бидэнд өөр ямар ч сонголт байхгүй, өөрчлөлт бол цорын ганц гарц" гэжээ.

      Тэрээр цааш нь хэлэхдээ, Засгийн газар нэн олон аж ахуйн нэгж болон нийгмийн нөөц баялгийг судалгаа шинжилгээний салбар руу хөтлөн дайчилна. Бид хувьцаа эзэмшүүлэх, шинжлэх ухаан, техникийн ололт бүтээлийг ашиглах эрх олгох, ашгийн хуваарилалтад өөрчлөлт оруулах зэрэг бодлого, арга хэмжээний хэрэгжилтийн цар хүрээг улам тэлж, нээлттэй хамтын ажиллагаагаар нэн их инновацын нөөцийг төвлөрүүлэх болно гэжээ.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе