• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын тал баримт нийтэлж Японы цуурхлыг няцаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-12 17:17:48

    Хятад, Японы байлдааны нисэх онгоцнууд "хэвийн бус хэмжээнд ойртсон" хэмээн Японы тал дэвэргэсэнтэй холбогдуулан Хятадын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Яньшэн 12-нд, Японы талын энэхүү үйл ажиллагаа олон улсын хамтын нийгэмлэгийг хууран мэхэлж, Хятад улс болон Хятадын армийн нэр хүндийг унагаж, бүс нутагт хурцадмал байдал буй болгох зорилготой. Японы энэхүү үйлдэл бодит байдлыг умартаж, хар цагааныг тонгоруулан, буруутай нь түрүүлж зарга мэдүүлсэн явдал юм гэжээ.

    Хятадын БХЯ Хятадын талын байлдааны онгоцноос авсан, Хятадын талын Ту-154 нисэх онгоцыг ойрхон зайд мөрдөн хөөсөн Японы өөрийгөө хамгаалах армийн F-15 байлдааны нисэх онгоны зургийг анх удаа нийтлэв.



    6-р сарын 11-нд Японы тал, Хятадын байлдааны нисэх онгоц Японы өөрийгөө хамгаалах армийн хайгуулын онгоцонд "хэвийн бус хэмжээнд ойртсон" хэмээн цуурхал тарааж, Хятадын цэргийн хүчний заналхийлэл гэгчийг дэвэргэв.

    Өмнө нь 5-р сарын 24-нд Японы тал Хятадын цэргийн нисэх онгоц Японы нисэх онгоцонд "хэвийн бус хэмжээнд ойртсон" хэмээн учир зүггүй зэмлэж байсан юм.    \У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе