• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Италийн ерөнхий сайдын хамт хэвлэлийнхэнтэй уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2014-06-12 10:29:31

           Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 11-ний үдээс хойно Ардын их хурлын ордонд Италийн ерөнхий сайд Маттео Рензитэй хамт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан байна.

           Ли Кэчян, дэлхийн эдийн засгийн гол цогц, дорно өрнийн соёлын төлөөлөгч болохын хувьд Хятад Итали харилцаагаа хөгжүүлэх нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэхээс гадна дэлхий нийтэд ач тустай. Хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааг тал бүрээр төлөвлөн хөгжүүлэхээр хоёр орны засгийн газар айлчлалын хугацаанд нийтэлсэн Хятад Италийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гурван жилийн шинэ төсөл нь хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тус дөхөм үзүүлж ард түмэнд ашиг хүртээнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад Итали хамтран харилцаагаа стратегийн ба алс холын өндөрлөгөөс шинэ төвшинд хүргэхийг Хятадын тал хүсэж байна. Ази Европын том зах зээлийг байгуулах зэрэгт амжилт гаргаж, ард түмэнд хамтын ажиллагаа, хөгжлийн үр ашгийг хүртээх зорилгоор Хятад улс Ази Европын хэлхээ холбоогоо эрчимжүүлнэ гэжээ.

           Маттео Рензи, Итали Хятадын стратегийн түншийн харилцааны ирэх арван жилийн хөгжлийг Итали өндрөөр үнэлж байна. Хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх гурван жилийн шинэ төслөө хамтаар биелүүлж, бүх салбарын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлж, Итали Хятадын харилцааг улам сайжруулахыг Италийн тал хүсэж байна. Энэ оны сүүлийн хагас жилд болох Ази Европын тэргүүнүүдийн хуралд оролцохоор Италид айлчлахыг Ли Кэчянаас хүсэж байна. Италид зорчих Хятад иргэдийн виза авах цагийг 36 цагаар богиносгох болно гэжээ.


Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе