• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шиньжянд Хятад-Ази Европын 4-р яармаг болно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-12 17:11:56

            12-нд Бээжин хотноо Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны дэд дарга, Хятад-Ази Европын 4-р үзэсгэлэн яармагийн гүйцэтгэх хорооны дарга Шь Даган Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газарт хийсэн Хятад-Ази Европын 4-р үзэсгэлэн яармагийн хэвлэлийн бага хуралд, Энэ оны 9-р сарын 1-6-нд Өрөмч хотноо Хятад-Ази Европын үзэсгэлэн яармаг зохиогдох болно гэжээ.

            Тэрээр, энэ удаагийн үзэсгэлэн яармаг "нээлттэй хамтран ажиллаж, торгон замын эдийн засгийн бүсийг хамтаар байгуулах" уриан дор зохиогдож, Хятад-Ази Европын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны форумыг үргэлжлүүлж, шинжлэх ухаан техник, зам харилцаа, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт сайдын хэмжээний өндөр тушаалтнуудын форум, тусгай сэдэвтэй арга хэмжээнүүдийг зохиох болно хэмээн танилцуулсан байна.

            Хятад-Ази Европын 4-р үзэсгэлэн яармагийн гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга Ли Жинюань, Хятад ба Ази Европын орнуудын улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын бүх талын солилцоо, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийн тулд энэ оны үзэсгэлэн яармагийг торгоны замын эдийн засгийн байгуулалттай нягт холбож, торгоны замын эдийн засгийн бүс, Ази Европын эх газрын шинэ гүүр бүхий улс орон, түүнчлэн 21-р зууны тэнгисийн торгоны замын орнуудын зочдыг голчлон урьж дээд зиндааны яриа уулзалт, олон талын арга хэмжээ өрнүүлнэ гэжээ.

            2011 онд анх удаагаа үзэсгэлэн яармаг зохиосноос хойш өнөөг хүртэл 70 гаруй улс орон бүс нутаг, 20 гаруй олон улсын байгууллагууд тус үзэсгэлэн яармагт оролцож, гэрээ байгуулсан гадаад худалдааны нийт хэмжээ 17 тэрбум 300 сая ам.долларт хүрсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе