• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Майдар бурханыг Монгол Улсад хүлээн авах ёслол

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-14 17:25:39

        Майдар Бурханыг Монгол Улсад хүлээн авах ёслол 6-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын Дашчойлин хийдэд боллоо. Энэ ёслолд Дашчойлин хийдийн хамв Дамбажав болон тус хийдийн лам хувраг, БНХАУ-ын Бээжин хотын Найралт найрамдах сүмийн хамв Лувсансамдан, МУ-ын ССАЖЯ-ны дэд сайд Түмэнжаргал, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн, бусад улс орноос МУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн гишүүд, тэрчлэн Улаанбаатар хотын олон зуун сүсэгтэн түмэн хүндэтгэл үзүүлэн оролцлоо. Алтаар өнгөлж, гуулиар хийсэн энэ 21 метр өндөртэй энэ хүрээ Майдар бурханыг Бээжингийн Найралт найрамдах сүм Хятадын Сьчуань мужид захиалан бүтээлгэж Дашчойлин хийдэд бэлэглэж байгаа юм байна.

        Найралт найрамдах сүм бол Бээжин хотод байдаг Түвэд уламжлалт буддын шашны хамгийн том сүм юм. Найралт найрамдах сүм байгуулагдаад энэ жил 270 жилийн ой болж байгаа юм байна. Майдар бурахн бүтээж, Дашчойлин хийдийн сүсэгтэн түмэнд буян үйлдэх, амьтан зургаан зүйлийг ивээн тэтгэх үйлсэд дэмжлэг үзүүлхээр Найралт найрамдах сүм 2006 онд шийдвэрлсэн байжээ. Найралт найрамдах сүмийн хамв Лувсансамдан хэлсэн үгэндээ, Монгол Улсын ард түмний энх амгалан, аз жаргалыг ерөөж, Дашчойлин хийдийн буяны цагаан үйлс зүг бүхэнд дэлгэрч, энд морилан саатсан та бүхэнд бие лагшин эрүүл энх, өнө үүрд аз жаргалтай байхыг хүсэн ерөөе гэж хэлсэн байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе