• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад БНСУ-ын хэвлэлийн дээд хэмжээний уулзалт боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-16 16:56:59

      Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн алба, БНСУ-ын соёл спортын яам хамтран зохион байгуулж, 21-р зууны БНСУ Хятадын солилцооны нийгэмлэг оролцон эрхэлсэн "Хятад БНСУ-ын хэвлэлийн 6-р дээд уулзалт" 2014 оны 6-р сарын 16-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болсон байна. Төвийн ухуулах хэлтсийн дэд дарга, Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Цай Минжао, БНСУ-ын соёл спортын яамны дэд сайд Чон Ким нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлсэн байна.

      Хятадын талаас Риньминь Рибао сонин, Синьхуа агентлаг, Төв телевиз, Эдийн засгийн өдрийн сонин, ХОУР, Рэнь Минь сайт болон БНСУ-аас Солонгосын өдрийн сонин, KBS телевиз, MBC телевиз, SBS телевиз, Юнхаб агентлаг зэрэг 30 гаруй гол хэвлэлийн 40 гаруй төлөөлөгч "Хятад БНСУ-ын харилцаа болон Зүүн Азийн энх тайван хөгжлийг ахиулахад хэвлэлийнхний гүйцэтгэх үүрэг" зэрэг сэдвээр гүнзгий судлан хэлэлцэж, өргөн хүрээнд баялаг амжилтанд хүрсэн байна.

      Цай Минжао хэлсэн үгэндээ, Хятад БНСУ-ын харилцаа баялаг амжилтанд хүрсэн нь хоёр орны хэвлэлийн хамтын хүчин чармайлттай нягт холбоотой юм. Хятад БНСУ-ын хэвлэл мэдээллхийнхэн солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны иргэдийн хүсэл болох төдийгүй хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэх юм. Хятад БНСУ хоёр орны хэвлэл мэдээллхийнхэн хоёр орны харилцааны хөгжлийн гол талыг баттай баримталж, харилцан мэдээлэх эрчээ улам нэмэгдүүлж, хэвлэлийн бодитой хамтын ажиллагааны чанар чансаа, төвшинг тасралтгүй дээшлүүлэхийг хүсэж байна гэжээ.

      Чон Ким хэлсэн үгэндээ, хойшид хэвлэл мэдээллийн салбарын бодитой хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, нийгэм соёлын солилцоог ахиулж, иргэд хоорондын найрсаг харилцааг урамшуулж, хамтаар хөгжиж, хамтын ирээдүйгээ цогцлоох ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе