• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ЗХА-ийн Аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"санаачилгын талаарх олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна

CRI       (GMT+08:00) 2014-06-17 16:35:45

      "Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ"санаачилгын талаарх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 17-ны өдөр Улаанбаатарт эхлэв. Энэ бага хуралд Зүүн Хойд Азийн зургаан орон, тухайлбал МУ, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, БНАСАУ болон АНУ, ЕХ-ны орнуудаас нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, ЗХА-ын аюулгүй байдлын асуудлаар санал бодлоо солилцож байна. Энэ бага хурлын гол зорилго нь холбогдогч талуудад "Улаанбаатарын яриа хэлэлцээ" санаачилгыг таниулан сурталчилж, яриа хэлэлцээнд татан оруулах, тодорхой мэдээлэл өгөхөөс гадна бусад олон орны судлаачдын үнэтэй санал зөвлөмжийг сонсоход оршино гэж зохион байгуулагчид танилцуулав.

      МУ-ын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж "Хельсинкийн үйл явц"-ыг жишээлсэн " Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэллэцээ"-г өрнүүлэх санаачилгыг 2013 оны 4-р сард дэвшүүлсэн билээ. МУ нь ЗХА-ийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд тус бүс нутагт тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой юм байна.

      Бага хуралд оролцсон БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Хятадын Олон Улсын Асуудлын Судалгааны Хүрээлэнгийн дарга Чюй Шин сурвалжлагчид хэлэхдээ, хэдийгээр нэг хоёр удаагийн яриа хэлэлцээ, хурал цуглаанаар ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлыг бүрмөсөн шийдэж чадахгүй ч гэсэн талууд энэ асуудлаар санал бодлоо байнга солилцож байх нь чухал ач холбогдолтой юм гэжээ. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе