|
|
||
НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурал байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 17-ны өдөр Женевт болж, Хятад улсаас НҮБ-ын Женевт суугаа ажлын газар, Швейцарын олон улсын бусад байгууллагын төлөөлөгч Ү Хайлүн оролцжээ.
Ү Хайлүн, дэлхийн өөрчлөлт хөгжлийн урсгалд Худалдаа хөгжлийн хурал шинэ үүрэг хариуцлагаа хүлээж, үргэлжлэн зүтгэж, дэлхийн эдийн засгийн болзошгүй томоохон эрсдлийг оновчтой судлан магадлаж, хөгжиж буй орнууд хөгжлийн олон өрсөлдөөн сорилтыг зохицуулахад дэмжих шаардлагатай гэжээ.
Тэрээр, худалдаа хөгжлийн хурал өсөлт хөгжлийн шинэ сэтгэц, шинэ арга замыг гүнзгий хайж, эдийн засгийн хөгжил, ажлын байраар хангах, ядуурлыг бууруулахыг харилцан дайчилж, дэлхийн эдийн засгийн өөрчлөлтийг боловсронгуй болгон, шинийг бүтээх бөгөөд 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг тогтоон хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд шинэ хувь нэмэр оруулахын уриалсан байна.
Тэрээр, тус хурал худалдаа хөгжлийн салбарт өвөрмөц үүрэг гүйцэтгэж байгааг Хятад улс цаашид дэмжих, өмнөд өмнөдийн хамтын ажиллагаа, өмнөд умардын хэлэлцээнд тус дөхөм үзүүлж, хөгжиж байгаа орныг дэлхийн эдийн засагтай уялдуулан оруулахыг дэмжинэ. Хятад улс тус хуралтай хамтран хөгжиж буй бусад орнуудтай эв санаа нэгдэн, харилцан тусалж, хөгжлийн замыг хамтдаа эрэлхийлж, хамтдаа хөгжин цэцэглэхэд бэлэн байна гэжээ.
\Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |