• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Грекийн ерөнхий сайд Самарастай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2014-06-20 10:32:24

      Ли Кэчян, Хятад, Грекийн уламжлалт найрсаг харилцааны түүх өнө удаан, бат бэх, харилцан бие биенээ түшсэн сайн түнш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 42 жилд, хоёр орон харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхол, гол анхаарч буй асуудлыг ямагт дэмжиж, хоёр орны найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа гүнзгийрсээр ирсэн юм. Грекийн хөгжлийн хэтийн төлөвт Хятад улс итгэл дүүрэн байна. Цаашид Хятад, Грекийн улс төрийн харилцан итгэлцлийг улам бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг өндөр төвшинд гаргахад бэлэн байна. Түүнчлэн Хятад улс Грекийн талтай тэнгисийн хамтын ажиллагааны шинэ салбарыг нээж, худалдааны цар хүрээг өргөтгөж, жижиг дунд аж ахуйн нэгж, аялал жуулчлал, агаарын тээврийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа солилцоог нэмэгдүүлж, Хятад, Грекийн хамтын ажиллагааг улам их амжилтанд хүргэхэд бэлэн байна гэжээ.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе